<--******bol*****--> /***b**/ /**baadai******/
Бидний тухай

Монгол-ОХУ-ын хамтарсан  Олон Улсын Тээвэр зуучийн “Альфа Транс” компани юм. Манай компани 2015 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба хариуцлагатай, найдвартай түншээр зах зээлд танигдсан билээ. Манай компани олон улсын тээвэрлэлт, дотоодын  тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт болон даатгалын  үйлчилгээ үзүүлнэ.

Бүхий л тээврийн хэрэгслээр ямар ч төрлийн ачааг бид тээвэрлэдэг.

Бидний үйлчилгээ:

1. Төмөр замын тээвэр

2. Авто тээвэр

3. Агаарын тээвэр

4. Төслийн ачааны тээвэр

5. Түүвэр ачааны тээвэр

6. Холимог тээвэр

7. Гаалийн бүрдүүлэлт

8. Даатгал

Ачааны төрөл

Тээвэрлэлт

Тээвэрлэлт

Далайн тээвэр

mat

Ази болон Европ орнуудаас Монгол улс руу ачаа тээвэрлэлт элбэг бөгөөд Монгол улс далайд гарцгүй хэдий ч Хятад улсаар дамжуулан далайгаар тээвэрлэх нь хамгийн бага зардалтай юм.

Автомашины тээвэр

mat

 “Альфа Транс” ХХКомпани нь дотоод болон олон улсын авто замын ачаа тээврийн  бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Бид бүхээгтэй машин, трайлер чиргүүл, чингэлэг тээвэрлэх зориулалтын машин, хөргүүртэй машинаар тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Төмөр замын тээвэр

mat

Альфа Транс ХХКомпани  нь Европ, Ази болон Хамтын Нөхөрлөлийн Орнууд /СНГ/ –д төмөр замаар тээвэр зохион байгуулдаг. Манай компани Монгол Улсын төмөр замаар  импорт, экспорт, дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифыг төлөх эрхтэй компани юм.  

Агаарын тээвэр

mat

“Альфа Транс” ХХКомпани нь Монголын экспорт, импортын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Манай давуу тал 100 гаруй оронд өөрийн  агентийн сүлжээтэй, өрсөлдөхүйц үнэ,  дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудтай хамтран ажилладаг.

Гаалийн бүрдүүлэлт

Гаалийн бүрдүүлэлт

Манай компани Импорт, Экспорт, Реэкспорт мөн Түр горимын ачааны гаалийн бүрдүүлэлт болон түүнтэй холбоотой тулгамдсан,  хүндрэлтэй ажлыг хариуцаж таны цаг завыг хэмнэх болно. Манай мэргэжилтнүүд гаалийн бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өгч ачааны бичиг баримтыг тань хянаж алдаа, зөрчилгүй байхад тусална.

Даатгал

Даатгал

“Альфа Транс” ХХКомпанийн үйл ажиллагааны гол зарчмуудын нэг бол “ Үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах” явдал юм. Бид үйлчлүүлэгчиддээ ачаа тээврийн даатгалын найдвартай хөтөлбөрийг санал болгон ажилладаг. Манай компани Монголын томоохон даатгалын компаниуд болох “Монгол даатгал”,”Ард даатгал”, ”Бодь даатгал”- тай хамтын гэрээтэй.

Үнийн асуулга

Хаяг

ALPHA TRANS LLC
INTERNATIONAL FREIGHT FORWARDERS
Утас : +976 - 76000086
Факс : +976 -76000086
Хаяг : Монгол Улс, 15172, Улаанбаатар хот,                                                                                                                                 Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,43, 202